Жүжигчин Вин Дизел фэнүүддээ амласан ёсоороо өнгөрсөн долоо хоногт мэндэлсэн охиноо найзынхаа нэрээр нэрлэсэн гэнэ. Тэрбээр өнгөрсөн 2013 оны сүүлээр авто ослоор амиа алдсан “Галзуу хурд” киноны од Пол Уолкерын нэрийг охиндоо өгнө гэж байсан юм. Тэгвэл Вин Дизел “Охиныг минь Паулине гэдэг. Найз минь өнөөдрөөс эхэлж, би болон миний гэр бүл чамайг хэзээ ч мартахгүй. Чамайгаа ямар их үгүйлж байна гээч” гэсэн байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт “Галзуу хурд 7” нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үеэр кино багийнхан болон үзэгчид Пол Уолкерыг дурссан билээ.

С.НАРАН