11.13

Гааль дээр буусан машинаар ченж нар хүн тээвэрлүүлж байна

Автомашины ченж нар Замын-Үүдийн хилийн боомт дээр буусан машинуудаа буулгаад тэндээс нь жолооч хөлсөлж, Улаанбаатарт авчирч худалдаалдаг зөрчил ихэссэн байна. Гаднаас орж ирж буй автомашиныг Замын-Үүдээс нийслэл рүү чингэлгээр тээвэрлэх ёстой. Гэтэл ченж нар жолооч хөлсөлж, хөлсөлсөн жолооч нар нь ямар ч үзлэг, оношлогоонд ороогүй, улсын сери дугааргүй машинаар Улаанбаатар руу халтуур хийж, 500 гаруй км замаар хүн тээвэрлэж, хурд хэтрүүлэн давхидаг аж. 

Тодруулбал, Замын-Үүдээс Улаанбаатарт өдөрт 100-150 автомашин орж ирж байгаагийн дийлэнх нь “Тоёота Приус” загварын машинууд байдаг гэнэ. Ийнхүү ямар нэгэн жижиг эвдрэл үүссэн, шороон замаар явж байгаад чулуу үсэргэж, энд тэнд нь халцалж, цохисон машин бусдад худалдаалдаг байна.