11.14

С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэлээ

Өчигдөр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн билээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна. С. Эрдэнийн биеийн байдал муу 30-40 хувийн амьсгалын замын түлэгдэлттэй эмчлүүлж байгаа юм.

Өөрийгөө шатаах болсон шалтгаан нь тус компанийн монгол ажилчдыг “TTJVCo’’ компани руу шилжүүлэх гэрээ хийгдснээс болсон байна.

Б.Цэцэг