Дуучин бүсгүй өөрийн бизнесийг эрчимтэйгээр хөгжүүлэхээр шийдэж, “Fr8me” хэмээх гоо сайхны антлаг нээх гэж байна. Хамгийн өндөр цалинтай дуучдын нэг Рианна загварын зураг авалт болон баяр ёслолын гаралтаар дагнасан үс засалт, нүүр будалт олон хувцас сонгох үйлчилгээ үзүүлдэг агентлаг нээхээр болжээ. Рианна өөрөө загвар, үс засалт болон нүүр будалт ихэд сонирхдог тул агентлагтаа стилист, нүүр хувиргагчдын үйлчилгээг үзүүлэхээр шийдсэн гэнэ. Тэрбээр “Fr8me-д маш олон авьяаслаг мэргэжилтэн ажиллах болно. Мөн надад өвөрмөц чадвартай шинэ авьяастнуудыг олж нээх мэдрэмж бий. Ийм агентлаг нээх нь миний нууцхан мөрөөдөл байлаа” хэмээн ярьжээ.