Поп дуучин А.Хишигдалайг үеийнхэн дотроо цахиур хагалах ирээдүйтэй дуучин гэж урлагийнхан ихэд үнэлдэг юм билээ. Тиймдээ ч Монголд байхгүй цор ганц өвөрмөц хоолойгоо тэрбээр 200 саяар даатгуулсан гэх яриа нэг хэсэгтээ гарч байсан удаатай.
Хамгийн үнэтэй машин унаж тансагладаг, хамгийн үнэтэй ресторанд тухалдаг гэх А.Хишигдалайг баян дуучин гэж тодотгодог бөгөөд тэрбээр сүүлийн үед хадмын хаяа түшихийг ихэд хүсдэг болсон бололтой.
Түүнийг “Хархорин” захын боссын хүү Г.Цэгцбаатартай шинэ амьдрал эхлүүлсэн гэсэн мэдээллийг өөрөө үгүйсгэж, “Тийм зүйл байхгүй. Таарсан хүн болгонтой нийлүүлж болохгүй баймаар юм даа” хэмээн ярьжээ.
Харин дуучин бүсгүй энэ жилийн Шинэ жилээр ганцхан хүсэлт гуйхаар эртнээс бэлтгэж байгаа гэнэ шүү. Тэрбээр “Би энэ жилийн Шинэ жилээр өөрийнхөө төлөө юу ч хүсмээргүй байна. Ээжийнхээ төлөө л хүсэх юм байна. Ээжийг минь хүргэнтэй болгож өгөөч гэж гуйна” гэж бичжээ.