1990-ээд оны дунд үеийн хамгийн халуухан хамтлагуудын нэг болох Spice Girls-ыг эргэн нэгдэж магадгүй гэх яриа хэдэн сарын туршид гарч байгаа билээ. Өчигдөр тус хамтлагийн нэгэн гишүүн энэ талаар тайлбар өгчээ. Мелани Браун буюу Мел Би сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хамтлагийнхаа 20 жилийн ойг тохиолдуулан эргэж нэгдэх талаар охид яриа хэлэлцээр хийж байгаа гэдгийг ярьсан байна.
“Ер нь бол бид нэгдэж магадгүй. Ямар нэгэн шийдвэр гаргавал үүнийгээ зарлах болно. Яг одоо бид нар энэ бүх асуудалтай зүйлс бидэнд хэрэгтэй эсэхийг ярилцаж байгаа. Дараа жил бид 20 насны ойгоо тэмдэглэх учиртай. Эргэж нэгдвэл ямар байх талаар ярилцаж сууна. Эцсийн шийдвэр гарсан цагт бүгдийг та бүхэнд хэлнэ. Яг одоогоор бол шийдсэн зүйл үгүй байна” хэмээн дуучин бүсгүй өгүүлэв.
Хамгийн сүүлд тус хамтлаг 2012 онд Лондонгийн олимпийн хаалтын ёслол дээр дуулсан билээ.