11.16

Трансжендэр Энхриймаа буюу Юна Оюун Недерландын иргэн болжээ

 Тэртээх 2008 онд Монголд анх удаа трансжендэр хэмээх бэлгийн чиг баримжааны тухай зориглон ярьж, трансжендэр эмэгтэйчүүдийн дуу хоолой болон гарч ирэн хүн бол олны дунд Энхриймаа нэрээрээ танигдсан /одоогийн нэр/ Юна Оюун. Блогоороо дамжуулж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн зэрэгцээ "Хоёр сүнстэн" нэртэй шүлгийн ном хүртэл хэвлүүлэн тухайн үедээ л нийгэмд олон анхдагчын нэг болж шуугиан тарьсан тэрбээр сүүлийн үед нам гүм амьдрах болсон. Тэгвэл Юна албан ёсоор Недерланд улсын иргэн болж, иргэншилээ авсан тухай ойрын эх сурвалжийн өгсөн мэдээлэл байна. Өөртэйгээ ижил хувь тавилантай бусдынхаа дуу хоолой болсоныхоо төлөө "Даяар Монгол" хөдөлгөөнийхөнд хэрцгийгээр зодуулж, амь насандаа заналхийлүүлж, эцэстээ эх орноо орхиход хүрсэн тэрээр ийнхүү харь орны иргэн болжээ.Өдгөө Юна шинэ улс орондоо загварын чиглэлээр хүчээ үзэж буй агаад найз залуугийнхаа хамт амар жимэр амьдарч байгаа аж.