11.16

Бага насны хүүхдүүд эмэнд хордох тохиолдол ихэсчээ

Эмийн зохисгүй хэрэглээнээс болж, мөн өрхийн эмийн санд байгаа эмээ хүүхэд хүрэх газар тавьснаас болж бага насны хүүхдүүд эмэнд хордож, ЭХЭМҮТ-д хүргэгдэж ирэх тохиолдол ихэсчээ. Сард 200 гаруй хүүхэд эмэнд хордож ирдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд ихэнх нь 0-3 насны хүүхдүүд байдаг аж. 

Тухайлбал, парацетамол, даралтны эм, мөн жирэмснээс хамгаалах эм, мөн но-шпа, анальгин зэрэг эмийг учир мэдэхгүй хүүхдүүд ууж хордсоор байна гэдгийг эмч анхааруулав. Тиймээс гэртээ байлгадаг эмээ хүүхдийн гар хүрэхгүй, нүдэнд харагдахгүй газар байрлуулж, эмийн зохистой хэрэглээг эцэг, эхчүүд өөрсдөө хэвшүүлэхийг анхааруулж байгаа юм.