С.Зориг агсаны эхнэр Д.Булганыг хуулийнхан саатуулан баривчилсан байгаа билээ.
Түүнийг ямар хэрэгт буруутган цагдан хорьсон талаар тодорхой мэдээлэл байхгүй ч ЦЕГ-аас “Д.Булганыг цагдан хорьсон нь үнэн. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хоёрхон өгүүлбэрээр сэтгүүлчдийн амыг тагласан юм.
Харин тэрбээр хоригдоод гурав хоносон бөгөөд өнөөдөр 72 цаг хорих хугацаа нь дуусч байна. Түүнийг үргэлжүүлэн хорих уу эсвэл батлан даалтад гаргах уу гэдэг нь мөн тодорхойгүй байсан бөгөөд өнөөдөр хорих хугацааг нь 14 хоногоор сунгахаар болсон байна.