11.17

Өршөөлд хамрагдсан 300 иргэн ажилд орох хүсэлт гаргажээ

Өршөөлийн хуулиар хорих ангиас 2071 хүнийг сулласан. Өршөөлөөр гарсан иргэдийн 1558 нь одоогоор гэртээ очсон гэж цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байна. Тэднийг нийгэмшүүлэхийн тулд Хөдөлмөрийн яам, аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс ажил олгогчтой тэднийг холбож ажлын байраар хангана гэдгээ мэдэгдсэн. Одоогоор суллагдсан иргэдийн 300 гаруй нь өөрийн харьяа хөдөлмөрийн хэлтэстээ бүртгүүлж, ажилд орох анкет бөглөжээ. Хэрэв ажил олгогч тухайн иргэнийг найдвартай, тогтвортой ажлын байраар хангавал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгийн урамшууллыг жилд нэг удаа авах боломжтой аж.