11.17

Том оврын автобусны жолооч дахиад хүн дайрлаа

Том оврын автобусны жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дээрэнгүй, түрэмгий байдгаас үүдэн осол гарах нь их бий. Гэвч саяхан том оврын автобусны жолооч замын хөдөлгөөнд оролцож явсан явган зорчигчийг дайрч, гэмтээсэн хэрэг гарч байсан бол өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эхийн замд Тулга огоо ХХК-ийн H.Aero City-540  маркийн автобусны жолооч М нь явган зорчигч 25 настай эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна. 

Мөн Хан-Уул дүүргийн нутаг Шувуун фабрик орох замд НЗТН-ийн Daewoo bus-106  маркийн автобусны жолооч Ч нь S.Swift  маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 49 настай эрэгтэй Б гэмтжээ. 

Хөдөө, орон нутагт Өмнөговь аймгийн Баяндалай сумын  Баян багиийн нутаг Охин хөтөл гэх газар Т.Land Criuser  маркийн Е жолоочтой авто машин онхолдож,  жолооч 25 настай эрэгтэй Е газар дээрээ амиа алджээ. Үүнээс гадна Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэнгийн гүүрнээс зүүн тийм 27 км замд N.Tida  маркийн Э жолоочтой авто машин онхолдож, жолооч 23 настай эрэгтэй Э, зорчигч 54 настай эрэгтэй Ж , 40 настай эмэгтэй  М, 04 сартай эрэгтэй О нарын дөрвөн хүн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн хэмээн ЗЦГ-аас мэдээллээ.