11.17

Цалингийн санг 10 хувиар бууруулжээ

Ирэх оны төсвийн тухай хууль анх өргөн баригдахдаа төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар тусгагдсан байсан. Уг заалт хэлэлцүүлгийн явцад байнгын хороод дээр маргаан үүсгэж, эцсийн хэлэлцүүлэгт хасагдахааргүй болж тогтсон билээ. 

Гэвч  цалингийн сангаас 10 хувь хасах замаар уг заалтыг өнгө хувирган баталсан байна. Сангийн яамнаас өгсөн тодруулгаар бол төрийн байгууллагууд цалингаа хасалгүйгээр урсгал зардлаа танах замаар хасалтыг шингээхээр зохицуулах аж. 

Цалингийн сангийн 10 хувийн хасалт эмч, багш, цагдаа, онцгой байдлын албан хаагч, шүүгчээс бусад салбарт хамаарна. Үүнд, ерөнхийлөгч, засгийн газар, УИХ-ын тамгын газар ,яам агентлагийн төрийн захиргааны албан хаагчид багтах юм. 

Ж.Мядагбадам