11.18

Э.Минжинсор:Би англи, франц хэлээр дуулна

АНУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Э.Минжинсор тоглолтоо хийхээр болжээ. Түүнтэй тоглолтынх нь талаар ярилцлаа. 

-Та удахгүй хийх гэж буй тоглолтынхоо талаар мэдээлэл өгнө үү? 

-Би тоглолтоо энэ сарын 28-нд “Full, the different” клубт хийхээр болсон. Тоглолтынхоо үеэр хит болсон монгол долоон дуунаас гадна гадаадын ковер уран бүтээлээ дуулна. 

-Тоглолтод өмнө нь таньтай хамтран уран бүтээл туурвиж байсан дуучдаас хэн хэн ирэх вэ? 

-Дуучин Ж.Чингис, Р.Номин-Эрдэнэ нар ирнэ. Мөн тоглолт үзэхээр олон дуучин ирнэ гэсэн. Тэгэхээр тэднээс ч дуулж магадгүй юм. 

-Та дуучин Ж.Чингистэй хамтран дуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Энэ удаагийн тоглолтдоо тэр үед дуулж байсан дуунуудаасаа дуулах уу? 

-Бид хоёр “Дөрвөн улирал хоёр амраг” дуугаа дуулна. Энэ дуу олон хүний сэтгэлд нийцсэн. 

-Тоглолтынхоо үеэр үзэгчдэдээ зориулж гэнэтийн бэлэг бэлтгэсэн үү? 

-Би дуугаа англи, франц хэлээр дуулна. Энэ нь гэнэтийн үйл явдал юм уу даа. Харин арванхоёрдугаар сард хоёр шинэ уран бүтээл гаргахаар бэлтгэж байна. 

-Шинэ жилийн сэдэвтэй дуу юу? 

-Амьдрал, хайр сэтгэлийн сэдэвтэй дуунууд бий. 

-Та АНУ-д нэлээд хэдэн жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Хэсэг хугацааны дараа буцаж явах бодол бий юү? 

-АНУ руу буцаж явахгүй. Одоо Монголдоо амьдарна