11.18

МУСТА Т.Батсайхан сонгодог тоглолт хийнэ

МУСТА Т.Батсайхан СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн нэгэн. Тэрбээр хэдийгээр нийтийн дуу руу ийнхүү уравсан ч “Сурч эзэмшсэн сонгодог чиглэлээрээ уран бүтээлээ туурвиж ард түмэндээ сонгодог тоглолт хийж багшийгаа баярлуулна даа” гэсэн хүсэл мөрөөдлийг байнга зүрх сэтгэлдээ далдхан тээсээр, хувийн бэлтгэлээ ч орхигдуулалгүй хийж ирсэн гэнэ. Тиймдээ ч “Миний...Сонгодог” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Ийнхүү тэрбээр үзэгч, сонсогчдодоо сонгодог тоглолтоо хүргэх юм байна.