11.18

Барилгаас унаж амиа алдсан хэргийг шалгаж байна

Барилгын ослоор хүн амиа алдсан тухай дуудлага өчигдөр цагдаагийнханд иржээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах барилга дээр хог цэвэрлэж байсан иргэн унаж амиа алдсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд байрлах барилга дээрээс унасан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна