11.18

Нэгдүгээр эгнээнд машинаа тавибал 9200 төгрөгөөр торгоно

Автомашин ачих, түр саатуулах журам түр хугацаагаар зогссон байсан бол удахгүй дахин хэрэгжиж эхлэх нь ээ. Албан ёсоор хэрэгжиж эхэлбэл, нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан жолоочийг 9200 төгрөгөөр торгох аж. 

Тухайлбал, Замын хөдөлгөөний удирдлагын төвд гэхэд энэ сарын 16-ны байдлаар нэгдүгээр эгнээний 1505 зөрчил бүртгэгджээ. Үүний дийлэнх нь түр зогсохыг хориглосон газарт машинаа байршуулсан зөрчил байв. 

Тиймээс ЗЦГ-аас зөрчлийг аппаратаар баримтжуулан, зөрчлийг нь дээрх төвд ирүүлж, эдгээр зөрчил гаргасан жолооч нарт зөрчлийн хуудсыг нь гэрийн хаягаар нь хүргүүлж байгаа ажээ.