Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт айлын хашаанд байрлах түрээсийн байшинд караоке ажиллуулж, тэндээ 20-25 насны эмэгтэйчүүдийн биеийг гадаадын иргэдэд үнэлүүлж байсан хэргийг цагдаа нар илрүүлжээ. Бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан У гэх эмэгтэй биеэ үнэлж байсан охидуудын хамт цагдан хоригдсон ч батлан даалтад гаргасан аж.
Тэдэнтэй хамт таван солонгос, хоёр хятад иргэнийг шалгаж байгаа гэнэ. У-гийн хувьд дээрх хашаа байшинг түрээслэдэг байсан бөгөөд охидыг бусдад зуучилж, тухайн газрыг ажиллуулсан, биеэ үнэлэх газраар хангасан, санхүүжүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 124-ийн 2-т зааснаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэд гадуур байцаагдаж байгаа бөгөөд Баянгол дүүргийн мөрдөн байцаагчдыг дуудсан даруйд ирж байцаалт өгч байгаа аж.