Хонь - (3/21-4/19)
Төлөвлөсөн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад маш их эрч хүч зарцуулна. Чимээгүй байж амар, ажлаа түр орхин сул зогсолт ав. Өнгөрсөн үйл явц, үр дүн нь таны санаанд одоо ч байна. Нуугдмал асуудлууд ил болж төвөг удах ч тоох хэрэггүй. Өнгөрсөн сард тохиолдсон үйл явдлуудыг эргэн дүгнэж, дараагийн удаад арай илүү сайжруулах боломжийг хар. Эрх мэдэлтнүүд болон дарга нар өмнөхөөсөө илүү шаардлага тавина. Гэвч шүүмжлэлээр өөрийн урам зоригийг мохоолгох хэрэггүй. Оронд нь сайн эргэх холбоог авч алдаагаа дахин давтахгүй байхаар тангарагла.
Үхэр - (4/20-5/20)
Хувийн амьдралдаа гарах томоохон өөрчлөлтөд бэлд. Хэрэв энэ өдөр танилцсан хүн тань таны сэтгэлд үнэхээр нийцсэн бол боломжийг алдахгүйг хичээгээрэй. Учир нь өнөөдөр та заяаныхаа ханьтай учрах магадлал өндөр байгааг од эрхсийн байрлал харуулж байна. Хэцүү байсан ч жижигхэн төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролдоход яг тохирсон өдөр. Хэдий тийм боловч та бүрэн дуусгачихаад дараагийнхийг нь эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай. Өөрийн төлөвлөгөөгөө нэн тэргүүнд тавьснаар энэ нь танд хурдан ажил үүргээ амжилттай дуусгах боломжийг өгнө.
Ихэр - (5/21-6/21)
Төрөл садан үp хүүхдийн хооронд маргаан үүсэx, ажил нэгт хүмүүсээс дутагдал гарахыг анхаарч ажлыг нь хяна. Орчин тойрондоо үe үe зөвлөгөө өгсөн ч шүүмжлэлд анхаар. Аз жаргалыг эрэл хийх хэрэггүй. Өөртөө дүгнэлт хий. Та өнөөдөр аль болох ганцаараа байхыг хичээгээрэй. Зарим нэгэн хувийн асуудлаа шийдэхэд таньд тэвчээр болон эрүүл ухаанаар хандахыг хичээх хэрэгтэй. Ойр дотныхонтойгоо харьцах харьцаа маш төгс байх нь.
Мэлхий - (6/22-7/22)
Эхтэйгээ энэ өдөр сайн ойлголцоно. Эмэгтэй хүнээс бага зэргийн мөнгө эсвэл бэлэг хүлээж авч магадгүй. Одод ямар нэгэн шалтгааны улмаас хойш тавьсан бүх ажлаа дуусгахыг зөвлөж байна. Өнөөдөр та урьд нь авах боломжгүй байсан зүйлээ хялбархнаар хүртэх болно. Эрэгтэй мэлхийнийхэн сонирхолтой хүнтэй учрах болно. Магадгүй урьд нь учирч байсан хүнтэйгээ тасарсан харьцаагаа сэргээж болно. Эмэгтэйчүүдийн хувьд удирдлагадаа гаргах санал нь амжилттай болно.
Арслан - (7/23-8/22)
Эрүүл мэнд "төмөр” мэт байвч үдээс хойш эрч хүч илт буурч ядарч байгаагаа мэдэрнэ. Архаг хууч өвчнүүд сэдэрч болзошгүй. Халдварт өвчин болон хатгаанаас сэргийлэх бүх бололцоотой арга хэмжээгээ ав. Гэрийн ойролцоох фитнесс клубд очоод сайн дасгалжуулагчтай бол.
Охин - (8/23-9/22)
Аялал жуулчлал, бие махбодийн ачаалал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд таатай өдөр. Таныг ажил хэргийн ба хувийн уулзалт болзоо хүлээж байна. Энэ өдрийг ханьдаа, гэр бүлдээ зориулахыг үгүйсгэхгүй. Өөртөө болон дотны хүмүүстээ зориулан бага хэмжээний баяр зохион байгуул. Гэхдээ уг баяртаа гадны хүн урих гэсний хэрэггүй бөгөөд энэ нь танд эрсдэлтэй байх болно. Хүүхдүүдтэйгээ харилцах нь танд онцгой баяр баясгалан авчирна.
Жинлүүр - (9/23-10/22)
Оюун ухаан шаардсан хөдөлмөр таашаал ба материаллаг урамшуулал танд авч ирнэ. Ажил хэдий чинээ хүнд байна, шагнал төдий чинээ их байна. Мөнгөний асуудалд нухацтай хандаж, түүнийг олох боломжийг бүү алд. Бүтээлч байдал мөн ажлын чадвар тань сайн байна. Ирээдүйгээ төлөвлөхөд таатай үе юм. Гэхдээ шинэ ажил авсны хэрэггүй төслөө цааш нь хэрэгжүүл. Муу зуршлаа хаяхад таатай байна. Өдрийн хоёр дахь хагаст гэрийн ажил болон гэр бүлийнхээ хүрээнд амар.
Хилэнц - (10/23-11/21)
Хилэнцүүдийн хувьд холимог өдөр болно. Хувь заяа таныг олон таагүй зүйлээс хамгаална. Танд атаархагчдын хов жив, цуу ярианаас болгоомжил. Дарга удирдлагын зүгээс шүүмжлэл ирнэ. Иймээс энэ өдөр маш тэвчээртэй байж, биеэ барь. Чухал ажилдаа анхаарлаа хандуулж, бусдыг хойш тавь. Огцом түргэн аашилбал шал дэмий хэрүүлд татагдан орох аюултай. Гол нь онцгой нөхцөл байдалд сандралгүй тайван байх хэрэгтэйг сана. Эрүүл мэндийн хувьд асуудал гарахгүй.
Нум - (11/22-12/21)
Нумуудад суралцах, мэргэжлийн дагуу ажиллах хосолсон боломж гарна. Ажил хэрэгт шаргуу байдал эрдэм ухаан хоёулаа хэрэгтэй. Оюун ухааны ажил амжилттай. Уран илтгэх чадвар гүнзгий сэтгэх чадвар гэсэн энэ гурван зэвсгээ ашиглан өрсөлдөгч нараа өөрийн түнш болгон хувиргахыг хичээ. Таны амьдралд амжилт ойрхон байна. Хүний нууцыг мэдэх гэж хичээсний хэрэггүй бөгөөд энэ нь таагүй байдал үүсгэнэ.
Матар - (12/22-1/19)
Ажил хэрэг тийм ч таатай бус боловч санхүүгийн хувьд амжилттай цаг үе. Нэлээн их мөнгө хэмнэж чадна. Эсвэл валютын ханшын зөрөөнөөс ашиг олно. Ухаалаг худалдан авалт хий, үнэ ба чанарыг анхаар. Та илүү тэвчээртэй бай, энэ нь хайраараа жаргах сайхан боломжийг өгнө. Та ямар ч үнээр хамаагүй маргаан ба хэрүүлээс зугтах ёстой. Тамир тэнхээгээ бага багаар олж авах нь сайн, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Тусгай мэргэжлийн курст хамрагдах нь ажлын чадвараа сайжруулах томоохон алхам байх болно.
Бумба - (1/20-2/18)
Албан тушаал ахихад туйлын таатай өдөр. Таны оюун санааг ажил тань бүрэн эзэмдэж, амжилт таныг шавдуулах болно. Хэрэв одоо эрхэлж буй ажилдаа чин сэтгэлээрээ хандвал таныг ойрын үед толгой эргэм амжилт ашиг хүлээж байна. Таны зөн совин санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд тус болно. Хумхын ордны бүсгүйчүүдийн хувьд хувийн амьдралд бяцхан эмх замбараагүй асуудал гарч ирнэ. Амьдралыг тань тодорхой хэмжээгээр өөрчлөх өдөр. Өөрчлөлтөд бэлд.
Загас - (2/19-3/20)
Энэ өдрийг гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд зориулбал тустай. Тэд танаас анхаарал халамж хүсч байна. Эцэг эхдээ анхаарал хандуул. Тэдэнтэй цагийг ахиухан өнгөрөө. Сэтгэл санааны болон материаллаг тусламж үзүүл. Сэтгэл санаа хямарч болзошгүй тул өөрийн бодолтойгоо ганцаараа байж сэтгэл санаагаа тайвшруулаарай.