11.19

Айлын цоож эвдэж, хулгай хийх нь олширчээ

Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг гаарч, нэг өдөрт л гэхэд хулгайн 10 гаруй хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа аж. Өчигдөр л гэхэд ийм төрлийн найман хэрэг бүртгэгдсэн байна. 

Тухайлбал, “Баянгол дүүргийн 4 хороо... тоотод хулгай орсон байна гэсэн мэдээллийг шалгахад тус тоотод оршин суух 41 настай эр Э-гийн гэрийн хаалганд 23 настай иргэн У түлхүүр тааруулж ороод  300 иен, 200 ам.доллар, “iPhone-5” гар утас зэрэг эд зүйлс хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. 

Мөн БЗД-ийн 11 хороо “Дэнжийн ... тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад айлын өвлийн сууцны цонхыг хагалан орж, дунд гарын мөнгөн аяга, хэмжээ хийц тодорхойгүй хаш хөөрөг, эмэгтэй савхин хүрэм зэргийг иргэн У нь бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн шалгаж байгаа аж.