11.20

Д.Индра, Нара хоёр сайн үйлсийн аянаа үргэлжлүүлнэ

О.Дашбалбар агсны охин Индра “Нэг цэцэг-нэг амьдрал” сайн үйлсийн аяныг эхлүүлсэн талаар бид мэдээлсэн. Дуучин Нара тус аяныг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд гурван хүүхдийн ээжид хандив өргөхийг уриалаад багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл хоёр бүсгүй сайн үйлсийн аянаа үргэлжлүүлж нэгэн худалдааг зохион байгуулахаар болжээ. 

Энэ талаар дуучин Нара өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу найзууд аа. Маргаашнаас буюу 11 дүгээр сарын 20-с 22-ны баасан, бямба, ням гарагуудад 12:00 цагаас "MAXMALL " их дэлгүүрийн нэгдүгээр давхарт Японд экспортод гаргадаг эрэгтэй, эЭмэгтэй ноолууран ороолт ( шаль ) мөн хүүхдийн ноолууран бланкетыг агуулах чөлөөлөх худалдаагаар ширхгийг ч бөөний үнээс ч хямдаар худалдаалах гурван өдрийн арга хэмжээ болох гэж байна. "Нэг цэцэг-нэг амьдрал"  гурван хүүхдийн ээж Төмөрцэцэг эгчийн элэг шилжүүлэн суулгах хагалгааний зардалд зарагдсан ширхэг бараа бүрийн 1000-н төгрөг хандивлагдах юм. Хагалгааны зардал болох 85-н сая төгрөгөөс одоогийн байдлаар 50-н сая төгрөг та бүгдийн минь сайхан сэтгэлээр цуглаад байгаа ч үлдсэн 35-н сая төгрөгийг бас чадах ядахаараа цуглуулаад хагалгаанд нь оруулчихсан гэсэндээ янз бүрийн л бяцхан бяцхан үйл ажиллагаа явуулж буйн нэг нь юм байгаам шүү найзууд аа. Түүнчлэн энэ гурван өдрийн эхний 50-н худалдан авагч бүрт Нара нь анхны цомог болох "The Start Nara " цомгоо үнэгүй бэлэглэх юм шүү. 

"Нэг цэцэг-нэг амьдрал" сайн үйлсийн аянг маань дэмжиж хамтран үйл ажиллагааг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж байгаа "MAXMAL " их дэлгүүрийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Жич : Зузаан ноолууран ороолт - 20000 төгрөг, нимгэн -15000 төгрөг,  хүүхдийн бланкэт -10000 төгрөг. Ороолтны хувьд их гоёмсог өнгөний болон шигтгээ загварын сонголттой байгаа шүү. 12:00 цагт Нара нь өөрөө очиж цомог дээрээ гарын үсгээ зуран бараа худалдан авч мөн хандив өргөсөн хүмүүстээ бэлэглэх болно” хэмээн бичжээ.