Хувийн амьдрал бол дуучин Николь Шерзингерийн хувьд их адармаатай сэдэв билээ. Өөрийн гэсэн гэр бүлтэй болох гэсэн түүний бүх оролдлогууд өнөөг хүртэл бүтэлгүйтсэн юм. Бүсгүй уралдааны тамирчин Льюис Хэмилтонтой үерхэж, нэг гэрт орохыг хүсэмжилж байсан ч бүтээгүй гэдэг.
Тэгвэл одоо Николь бүсгүй теннисчин залуу Григор Димитровтой үерхэж эхлэв. Димитров энэ зун Оросын теннисчин бүсгүй Мария Шараповагаас харьцаагаа тасласан билээ. Григор энэ оны долоодугаар сард Машагаас харьцаагаа таслаад шууд Шерзингертэй явалдаж эхэлжээ.