11.20

Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг шалгаж эхлэв

Замын-Үүд дэх Гаалийн газрын ахлах байцаагч Ч.Насанбат, Үнэлгээний байцаагч Насанжаргал нарын хэд хэдэн хүнийг авлига авсан хэргээр уржигдар оройноос эхлэн АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэднийг хилээр орж ирсэн их хэмжээний тавилгад гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар хийж өгсөн гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн гэнэ. 

Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар Насанжаргал, Дөлгөөн нар холбогдолгүй, Ч.Насанбатын хөлд үрэгдчихлээ гэж хэлж байгаа аж. Ч.Насанбатын хувьд ГЕГ-ын дарга О.Ганбатын садан төрлийн буюу баруун гарын хүн гэх юм билээ.