Налайх дүүргийн нутаг дэвсгэрт “Ачааны автомашинд нойтон мод тээвэрлэсэн байна“ гэх мэдээллийг шалгахад тус дүүргийн хоёрдугаар хороонд суух 60 настай Б нь “Nissan Daihatsu Hijet” автомашинд зохих зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүй нойтон мод тээвэрлэн явж байсныг илрүүлэн шалгаж байгаа аж.
Мөн тус дүүргээс “Их хэмжээний мод тээвэрлэсэн машин нийслэл рүү орж байна” гэх мэдээллийг шалгахад Хан-Уул дүүргийн харьяат 31 настай Б нь “Зил-131” автомашинд зөвшөөрөлгүй, гарал үүслийн бичиггүй 140 орчим нойтон модыг тээвэрлэн явж байсныг илрүүлэн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.