03.26

Францад монгол эмэгтэй нөхрийнхээ гарт амиа алдав

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас Франц улсад 31 настай монгол эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эл хэрэгт холбогдуулан түүний нөхөр Э болон найз бүсгүй М нарыг саатуулан хорьсон байгаа ажээ. Талийгаач нөхөр, гурван охиныхоо хамт тус улсад хараар ажиллаж, амьдраад удаж байсан нэгэн аж.

Харин нутаг нэгт бүсгүй болох М гэгч эмэгтэй тэднийд амьдрах болсноос хойш нөхөртэй нь учир ургуулж улмаар талийгаач эмэгтэйг нөхөр нь доромжлон гар хүрдэг болжээ. Ингээд эл байдал нь даажирсаар эцэстээ эхнэрээ хүйтэн мэсээр амийг нь хохироож, цогцсыг нь нууж байгаад баригджээ. Харин талийгаач бүсгүйн гурван охиныг асрамжийн газарт түр авсан байгаа ажээ.