“МN-25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг "Хорин нэгэн мянга" шоунд олны танил эрхэмүүд уригдан оролцож арван хоногийн турш хоорондоо өрсөлддөг. Уншигч та бүхэн тус нэвтрүүлгийг дугаар алгасахгүй үздэг биз ээ. "Хорин нэгэн мянга" реалити шоуны энэ удаагийн дугаарт дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар оролцож, тун чиг өрсөлдөөнтэй хүч үзэж байна.
Нэвтрүүлгийн оролцогч нар зочид буудалд 10 хоног амьдарч, зөвхөн 21 мянган төгрөгөөс өөр мөнгөний эх үүсвэргүй оролцож өөрсдийн хөдөлмөрөөр мөнгө олох даалгаврыг гүйцэтгэдэг. Зохион байгуулагчдын зүгээс олон даалгавар өгдөг. Төгсгөлд хамгийн сайн хэмнэлт хийж, өрсөлдөгчөөсөө илүү мөнгөтэй үлдэж чадсан нь ялагч болдог дүрэмтэй. Уг нэвтрүүлэг ирэх сарын 13-наас эхлэн үзэгчдийн хүртээл болно.
"Хорин нэгэн мянга нэвтрүүлгийн ялагчаар "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, дуучин “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нар тодорч, 3 сая төгрөгийн эзэн болсон билээ. Тэгвэл энэ удаагийн ялагч хэн бэ? Жүжигчин Б.Навчаа юу, Дуучин Г.Эрдэнэтунгалаг уу, тэдний хэмнэлт л чухал үүрэг гүйцэтгэнэ дээ.
