Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд 9 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар:
• Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт , нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай
• Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай
• “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай
• Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
• Нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.