11.24

Хятадаас авах тэрбум ам.долларыг зургаан төсөлд зарцуулахаар боллоо

Манай улс БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас нэг тэрбум ам.долларын зээл авах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүний дараа уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тогтоолын төслийг УИХ-д ч өргөн бариад байгаа. Харин өчигдөр Засгийн газраас Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталжээ. 

БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хөрөнгөөр:

-Эгийн голын усан цахилгаан станцыг барих,

-Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх,

-Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих,

-Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх,

-Мах боловсруулах 12 үйлдвэр барих,

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна.