11.24

Жастин Тимберлэйк секс бэлгэдэл үү, сайн аав уу?

Дуучин Жастин Тимберлэйк алдартай аавуудын дотор секс бэлгэдлээр тодорсон байна. People сэтгүүл түүнийг хамгийн сайхан эр төдийгүй гайхалтай сайн аав гэж үзжээ. 


Хүү Сайлас нь мэндэлснээр Жастин Тимберлэйкийн амьдралд шинэ зүйл олон бий болсон. Жастин ч ярилцлага болгондоо хүүгийнхээ тухай ярьж заншсан билээ. Өдгөө Жастин эхнэр Жессика Билын хамтаар дахин хүүхэдтэй болохоор ажиллаж байгаа гэнэ шүү.