03.26

Spice Girls эргэж нэгдэнэ

Охидын домогт хамтлагийн экс гишүүн Эмма Бантон тэдний эргэж нэгдэх хугацаа ойрхон байгаа хэмээн мэдэгджээ.

“Би саяхан Жери Холлиуэлл, Мэл Би нартай уулзсан. Бид бие биенээ хүндэлдэг, хамт дуулахдаа тааламжтай байдаг маань хэвээр, юу ч өөрчлөгдөөгүйг мэдэрсэн. Гэхдээ эргэж нэгдэхэд тохирох цаг л хэрэгтэй байна. Тус тусдаа ажил, амьдралтай болохоор бүгдийнх нь завтай цаг нь таарах мөчийг л хүлээх үлдлээ” хэмээн ярьсан байна.