Жүжигчин, найруулагч Д.Галхүү дэлгэцийн шинэ уран бүтээлийн ажилдаа орон тун ч завгүй яваа юм. Тэгвэл тэрээр сайхан өөрийн фейсбүүк хуудаснаа “Нэг ангийн гурав” нэртэй нэгэн гэрэл зургийг оруулжээ.
Д.Галхүү, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Галхүүгийн үзэсгэлэнт гэргий Хулан нар нэг ангид суралцаж байсан эртний дотно найзууд гэнэ. Тэд энэ удаад найруулагч Д.Галхүүгийн “Шуугиан таригч” инээдмийн уран сайхны кинонд хамтран ажиллажээ.
Д.Галхүү найруулагчийн гэргий Хулан УДЭТ-аас гаран өдгөө чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа бөгөөд энэ удаад нөхрийнхөө кинонд продюсер хийж байгаа гэсэн шүү.