11.26

”Хөхөө тайрна” гэж Ерөнхийлөгчийг сүрдүүлсэн бүсгүйн эршүүд төрх

Монголчууд бид сүүлийн үед арай л хэтэрхий нялхраад байх шиг. Ямар сайндаа л Монгол Улсынхаа Ерөнхийлөгчид хүртэл эгээ л ээждээ эрхлэх нялх хүүхэд мэт уруул цорвойж, хөлөө тийчлэх нь холгүй "эрхлэх" вэ дээ.

Тэдгээрийн дотроос "хөхөө тайрна шүү" хэмээн улсынхаа Ерөнхийлөгчийг сүрдүүлсэн айхтар бүсгүй бол гоц авьяастан Л.Өнөрчимэг. Хоёр гараараа зэрэг, хөлөөрөө, тэр ч бүү хэл усан дотор хүртэл уран зураг зурчихдаг энэ бүсгүй цагтаа гайхамшигт авьясаараа олныг гайхшруулж явсан.

Харин сүүлийн жилүүдэд төдийлөн олны анхаарлыг татахаа больсон бүсгүй маань өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчид захидал илгээж, оюуны спортыг дэмжээч хэмээн уриалж байсан. Тэгвэл энэ сарын дундуур хэтэрхий гэмээр хурц мэдэгдэл хийчихсэн.

Тэгвэл бид энэ удаа гоц авьяастан Л.Өнөрчимэгийн содон өнгийг та бүхэнд сонирхуулж байна. Тодруулбал, зураач бүсгүйн эршүүд төрхийг онцоллоо. Тэрбээр эр хүн шиг, бүр Чингисийн баатар шиг л гарсан байгаа биз.

 

www.mnews.mn