Сүүлийн үед Шилэн дансны шалгалт идвэхтэй явагдаж хуулийн дагуу иргэд хяналт тавьдаг болчихсон байгаа энэ үед УИХ-ын гишүүд хүртэл иргэдтэй хүч хавсран саяхан баталсан 2016 оны төсөвт ихээхэн хэмнэлт хийж чадсан байна. Учир нь хамгийн их хэл ам татлаж байдаг төрийн албан хаагчдын төсвийн мөнгөөр зугаалж буй зардлуудыг, сургалт семнар, аялал зугаалга, ном товхимол хэвлэх зардлыг 15-50 хувиар бууруулан нийт үнийн дүнгээрээ 51,8 тэрбум төгрөгийн хэмнэлт хийжээ.

Шилэн дансны тухай хуулиар их хэмжээгээр аялаж зугаалж тансаглаж байгаа нөхдийг иргэн Б.Цогтгэрэл АТГ, ҮАГ-уудад өгч шалгуулж байгаа бөгөөд хамгийн сүүлд тэрээр Хөгжлийн банкны тансаглалуудыг шалгуулахаар өгөөд байгаа юм.

Иргэн Б.Цогтгэрэл энэ талаараа өөрийн Twitter хуудсандаа "Шүүмжлэл хүлээн авч ажил болгосон УИХ-ын гишүүддээ, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр дундаа ТВ9 телевиз Монгол Коммент нэвтрүүлгийн хамт олонд баярлалаа" хэмээн бичсэн байна. Ийнхүү ард түмний халаасанд 51,8 тэрбум төгрөгийн үлдээн өмнө нь хариуцлага алдан тансаглаж зугаалсан нөхдүүдийг АТГ-т өгч хэрэг зарга үүсгэн авлига хулгай нүүрлээд байна гэсэн ард иргэдийн шүүмжлэлийг амьдрал дээр ажил боллоо.