11.27

Мисс О.Оюунтуяагийн гал халуухан залуу насыг дурсацгаая

1994 онд Монголын сайхан бүсгүй тэмцээний тэргүүн титмийг хүртэж, дараа жил нь Дэлхийн оюутан мисс шалгаруулах тэмцээнд Монголоос анх удаа оролцож байсан бүсгүй бол мисс О.Оюунтуяа.

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр сайхан бүсгүйчүүдийг сүүдэр мэт дагадаг хов жив, элдэв яриа түүнийг ч бас тойроогүй.

Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, элдэв цуурхалд өртөх болсон тэрбээр нам гүм амьдрахаар Герман улсыг зорьсон билээ.

 

Гэвч урт хэлтэнүүд түүнийг хилийн чанадад 15 жил амьдрах хугацаанд ч бас дуугүй суугаагүй юм. Гадаад эрийн цайг чаналаа, баян нөхрөөсөө саллаа, загвар өмсөгч охидыг дарамталсан, тэр ч бүү хэл хүний наймаанд оролцсон хэмээн шуугиж байв.

 

 

Харин мисс О.Оюунтуяа энэ бүхний нэгэнд нь ч хариулт өгөөгүй. Тэрбээр энэ намар эх орондоо эргэн ирсэн бөгөөд модель найзуудтайгаа уулзаж, загварын шоу үзсээр хуучны дурсамжаа сэдрээж явсан,

Тэгвэл бид энэ удаа мисс бүсгүйн залуу насны зургуудыг дэлгэж байна. Тэрбээр доорх зургууд дээр үнэхээр л залуухан ч байж, халуухан ч байж. 

Эх сурвалж: mnews.mn