11.27

“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын дуудлага худалдааны үнэ долоон тэрбумаас эхэлнэ

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор  хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг шинээр баригдах автобус баазын барилгыг ашиглалтад орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.  Барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд барьж ашиглалтанд орсон. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газартай. 
Мөн  төрийн ордны зүүн талд байрлах, хуучнаар “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар зарласан билээ. Тус барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5,244 м.кв талбай бүхий хоёр давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,698 м.кв эзэмшил газартай.     
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 111 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээж авах бөгөөд ингэхдээ холбогдох бичиг баримтыг дэнчин тушаасан баримтын хамт дугтуйнд хийж өгөх ажээ. Дэнчин нь 715.5 сая төгрөг юм байна.  Харин дуудлага худалдааны доод үнийг 7 тэрбум 155 сая төгрөгөөр тогтжээ. Дашрамд дурдахад  “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг энэ дуудлага худалдаанд оролцох саналтай байгаагаа илэрхийлсэн байна. 
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ ЖУРАМ 
Дуудлагын худалдаанд оролцох материалыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 10:30 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ний 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. 
3. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 
•      Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт 
•    Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт 
•      Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс 
•      Дэнчин тушаасан баримт 
•      Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоот өрөөнд байрлах  САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ. 

4. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. 
5. Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 200000961 тоот данс  Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого 
6. Дуудлагын худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 11 цагт Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд ордон”-ы 14 давхарын хурлын их танхимд болно. 
 

Н.АНАР