Компьютер тоглоом, гар утсанд хэт донсоноос Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмлүүлэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Дан ганц хүүхдүүд ч бус насанд хүргэчдэд ч иймэрхүү тохиолдол цөөнгүй гардаг. Сүүлийн үед шөнө тоглоомоо зүүдэлж сэрээд, өглөө санаж босдог хүмүүс элбэшсэн. Мөн эцэг эхийн хараа хяналт сулаас үүдэн хүүхэд хичээлээсээ таран гэртээ ирээд чухам хэдэн цагийг цахим ертөнцөөр аялж, хэрэгтэй хэрэггүй мэдээллээр толгойгоо цэнэглэж байгааг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй.
.jpg)
Тоглоомонд донтох нь архидан согтуурах, мансууруулах бодисийн донтой адилхан хор нөлөөтэй. Сургуулийн өмнөх насны хүүхэд өдөрт 20-30 минут, бага дунд ангийнхан 30 минутаас нэг цаг тоглоход хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Харин үүнээс хэтэрвэл хүүхдийн тархины ачаалал нэмэгдэж, донтолтын анхны хэлбэрт шилждэг.
Мөн бяцхан хүүхдийг уйлагнах үед эцэг эхчүүд гар утсаа бариулан саатуулдаг. Өөрөөр хэлбэл тоглоомонд донтох эхлэлийг эцэг эхчүүд өөрсдөө бий болгодог гэсэн үг. Эцэг эхчүүд “Орчин үеийн хүүхдүүд биднээс ухаантай. Өөрөө гар утасны функ руу ороод интернетээс дуу сонсч, селфи зураг авч, тоглоом тоглож байна” гэж хүүхдээ өөхшүүлэн эрхлүүлснээр нөгөө хүүхэд нь утсаар тоглохгүй бол уурлаж, уйлдаг болдог.
Мөн хүүхдээ сургуульд ормогц гар утас андройд үйлдлийн системтэй ухаалаг утас авч өгдөг. Ингэснээр хүүхэд тоглоомонд уруу татагдаж, гар утсаараа байнга тоглож, орчин тойронтойгоо харьцаа больж эхэлдэг. Тиймээс эцэг эхчүд хүүхдээ тоглоомонд донтосны дараа бус өмнө нь сэргийлэх нь чухал.
Л.Ариун Эх сурвалж: TIMES.MN