11.27

Бага ангийн хүүхдийг чинь багш нь даалгавраа хийгээгүйнх нь төлөө шийтгэснийг мэдээд чи яаж хүлээж авах вэ?

Бидний аав ээжийн үеийнхний ихэнх нь хүүхэд нь багшдаа шийтгүүлсэн ч сургах арга барилтай нь төдийлөн зөрчилдөөд байдаггүй. Харин зарим хүмүүс хүүхдийн эрхтэй холбон үзэж дургүйцдэг. Харин чиний хувьд энэ тохиолдолд яах вэ? Хүүхдээ хатуу гараар орохыг зөвшөөрөх үү?

[Ярилцах сэдэв: Бага ангийн хүүхдийг чинь багш нь даалгавраа хийгээгүйнх нь төлөө шийтгэснийг мэдээд чи яаж хүлээж авах вэ?]

- Даалгавраа хийгээгүй бол сурагчийн өөрийнх нь л буруу. Би тооны багшдаа донгодуулдаг л байсан. Муудсан юм байхгүй л байна шүү дээ. (26 настай Ө)
- Миний хувьд Монголын боловсролын системийг сууриараа буруу гэж боддог. Заах хэрэгтэй, өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлсээ орхигдуулчихсан хэрнээ үеэ өнгөрөөсөн хэрэггүй зүйлсийг одоо ч заасаар л байна. Бас хичээлээ хүүхдэд хэрхэн сонирхолтой байлгах талаар боддог ч үгүй. Ийм үед даалгавраа хийгээгүй гээд шийтгэх нь мэдээж буруу. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. (31 настай П)
- Яаж шийтгэснээс л шалтгаалах байх аа. Даалгавраа хийгээгүй нь өөрийнх нь буруу ч хэтрүүлж болохгүй шүү дээ. (33 настай Л)

Харин чи энэ үед яах вэ?