11.28

Бүрэн тоноглогдсон 21 машин хүлээлгэн өглөө

Өчигдөр Чингисийн талбайд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын цагдаагийн газарт цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл боломж автомашин, техник хэрэгсэлийг сайжруулах зорилгоор бүрэн тоноглогдсон 21 автомашин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. 

Ингэснээр нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн тоо олширч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг хамгаалах ажлын хурд улам нэмэгдлээ хэмээн албаныхан хэлж байв.