11.28

Лалын улс бүлгийн эсрэг компанит ажиллагааны үеэр найман хүнийг хөнөөжээ

Сири дэх Лалын улс бүлгийн гол байршил болох Раккад өгсөн агаарын цохилтоор найман хүн амиа алдсан гэж Сирийн сөрөг хүчнийхнээс мэдээлжээ. Амиа алдсан иргэдийн дунд таван бага насны хүүхэд байсан байна.

Сири дэх зэвсэгт бүлгийн гол байршил болох Раккад аль улсын / эвслийн/ онгоц цохилт өгсөн гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Лалын улс бүлэгтэй холбоотой Аамак агентлаг хамгийн сүүлд хийгдсэн агаарын дайралтын дүрс бичлэгийг нийтэлсэн бөгөөд байшин барилга сүйдэлж, энгийн иргэдийн аминд хүрсэн тус дайралтыг Оросын онгоцууд үйлдсэн гэсэн байна.

Францын Гадаад хэргийн сайд Лорэн Фабиусын хэлснээр Лалын улс бүлгийн эсрэг олон улсын эвслийнхэн  тус бүлгийн гол обьект болох удирдлагын төв байрыг агаарын цохилтоор устгасан гэдгээ зарлаад байгаа. Сири дэх Лалын улс бүлгийн эсрэг ОХУ болон АНУ тэргүүтэй эвслийнхэн агаарын цохилт өгсөөр байгаа ба Франц улс эвслийн бүлгийн гишүүн орон юм.

 

И.Мөнхцэнгэл

Эх сурвалж: www.TODAY.mn