Үгүй ээ, энэ ноосон бөмбөлөг биш шүү. Энэ бол пуль хэмээх ховор үүлдрийн нохой. Тодруулбал Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергийн 2011 онд авсан Бист хочит хав юм.
Бист өөрийн гэсэн Фэйсбүүк хуудастай. Эзэн нь олон нийтийн энэ сүлжээг үндэслэгч болохоор аргагүй биз. Марк Цукерберг энэ зурагны доор “Үсэрч буй Бистийн хөгжилтэй зургийг нийтэлмээр санагдлаа. Түүний үсрэлт намайг үргэлж хөгжөөдөг. Та нарыг ч бас баясгана гэж бодож байна” гэж бичжээ.
Цукербергийн хувьд нохойноос өөр сэтгэл сэргээх шалтгаан байгаа. Тэрбээр саяхан хүүхдээ халамжлан хоёр сарын амралт авахаар зэхэж буйгаа мэдэгдсэн. Түүний эхнэр Присцилла Чан бие давхар болсон билээ. Тэд 2012 оны тавдугаар сарын 19-нд хуримаа хийсэн юм.