11.30

Цагдаагийн хошууч бүсгүйн ээж шархаа даалгүй нас барлаа

Цагдаагийн хошууч бүсгүй аминд хүрсэн Б гэгч этгээдийг Хан-Уул дүүргийн Арцат гэх газрын ойролцоо айлын эзгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан байна. Б байцаалтын явцад гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр 26-27-нд шилжих шөнө БЗД-ийн нэгдүгээр хорооны нутагт оршин суух цагдаагийн хошууч Ц болон түүний аавыг хутгалж амь насанд нь хүрсэн юм. Мөн Ц-ийн ээж болон ахыг нь хутгалж гэмтээжээ.

Гэвч Ц-ийн ээж нь шархаа даалгүй бямба гаригт нас барсан тухай эх сурвалж мэдэгдлээ. Харин ах нь одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч биеийн байдал хүнд байгаа гэв.

Амар