12.01

“Консонанс”-ийнхан дэлхийн тавцанд өрсөлдөнө

“Mongolia's Got Talent” шоунаас санаанд оромгүй олон авъяастанууд тодорсоор байгаагийн нэг нь яахын аргагүй “Консонанс” хамтлагийнхан. Шүүгчдийн зүгээс финалын 8-д найдвартай үлдэх авъяастануудын нэг гэгдэж байсан ч харамсалтай нь 11-р сарын 29-нд болсон шалгаруулалтаас хасагдсан. Байгуулагдаад ганцхан жил болсон ч чамгүй олон уран бүтээл туурвиад байгаа “Консонанс” хамтлагийнханыг хэн ч танихгүй байгаа нь маркетинг дээрээ анхаардгүйнх биз. Юутай ч “Авъяаслаг Монголчууд”-ын тайзнаа дуулан үзэгчдийн хайртай хамтлаг болж чадсан “Консонанс”-ийнхан 2-р шатнаас хасагдсан ч гуниглаж суусангүй дэлхийн тавцанд өрсөлдөх том зорилго тавин уран бүтээлдээ ороод байгаа аж.

 

Эх сурвалж: www.top.mn