12.01

Эрх чөлөө мандтугай

Гоо сайхны мэс заслаас төрсөн гоо бүсгүй хэмээх тодотголтой дуучин Э.Агиймаа эрх чөлөөг тунхаглан явна. Хэзээнээсээ л шоучин оддын тэргүүн эгнээнд явсан Э.Агиймаа багагүй хугацаанд хамт амьдарсан хүүгийнхээ ааваас өрх тусгаарлаад нэлээдгүй хугацааг үзэж байгаа. “Никитон”-ы Бачкагийн дүүтэй дэр нэгтгэж хөөрхөн хүүтэй болсон ч шоудаж гүйсээр байгаад хамтын амьдралдаа цэг тавьсан гэдэг. Томоо гэдэстэй байж архи ууж, тамхи татан баар саваар гүйж явсан гэхээр аргагүй л “хүнд гар” гэлтэй.

Харин түүний хар өдрүүд нэгэнт ард үлдэж архи дарс уухаас татгалзаж, хүүдээ сайн ээж байхын зэрэгцээ уран бүтээлийн их эрч хүчтэйгээр эргэн ирж байгаа гэнэ.  Хүүгийнхээ аавтай эргэн нийлээгүй нь харамсалтай ч “Эрх чөлөөтэй амьдрал ямар сайхан юм бэ? Одоо л надад хийж бүтээх их эрч хүч, цаг хугацаа ирлээ. Хэн нэгний хараат байна гэдэг хар дарсан зүүд мэт. Хүү бид хоёр сайхан амьдарч байгаа. Эрх чөлөө мандтугай” гэж өөрийн хуудсаараа сэтгэлээ уудалжээ. Тэгэхээр тун удахгүй Агиймаагийн шинэ шинэ уран бүтээлүүд ар араасаа хөврөх нь ээ.

 

Эх сурвалж: www.top.mn