12.02

70-лаа 3 өрөө байранд

Байгаль өөрөө гайхалтай нэгэн дуу чимээ. Түүнийг хүмүүст хүргэсэн хамтлаг бол "Авьяаслаг монголчууд" шоунд оролцсон Дархан-Уул аймгийн “Эгшиглэнт чимээ” байлаа. Хамтлагийн багш С.Жамъяанхорол нь насаараа хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд тэрбээр 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсэгийг өөрөө хийж урлажээ. Түүний энэ их хөдөлмөрийн үр дүнд шавь нар гайхалтай хөгжимчид болж хүмүүжиж байгааг телевиз үзэгчид харсан биз ээ. 

Финалийн шатанд орох эрхээ аль хэдийнэ аваад байгаа "Эгшиглэнт чимээ"-гийнхэн аль хэдийнэ супер үзүүлбэрээ бэлдээд эхэлсэн гэсэн шүү.

35 хүүхдийг нэгэн хамтлаг болгон бэлдүүлнэ гэдэг асар их тэвчээр. С.Жамъянхорол багшийн өдрийн турш хамгийн их хэлдэг үг нь "хөөш боль" гэнэлээ. Сүүлчийн шалгаруулалт хүртэлээ Улаанбаатар хотод байрлаж бэлтгэлээ хийж байгаа "Эгшиглэнт чимээ" хамтлагийнхан 3 өрөө байр хөлслөн амьдарч байгаа гэсэн. Хүүхэд бүрийн ар гэрээс нэг нэг хүн хамт байгаа гэхээр 70-лаа 3 өрөө байранд багтаж шингээд орчихсон гэсэн үг. Энэ хүүхдүүд түрүүлчихээсэй. Бас С.Жамъянхорол багшийн хөдөлмөрийг төр засаг үнэлчихээсэй.  

Эх сурвалж: www.top.mn