24 тэрбумаар хотын төвийн хамгийн үнэтэй газрыг худалдаж авсан Абдул Карим гэж хүний тухай мэдээлэл олны анхааралд байсаар. Нэгэн цагт энэ байшингийн эзэн байсан МУ-ын гуравдахь ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар 2007 онд Абдул Карим Монгол улсын иргэн болжээ. Баян-Өлгий аймгийн харъяат Монгол хүүхэнтэй гэрлэсэн гэгддэг ч албан ёсны гэрлэлтийн баталгаа гэх зүйл байхгүй энэ хүн Арабуудад шонхор барихад нь зуучлаж тусалдаг, гар хөлийн үзүүрт зарагддаг Монгол хэлтэй нэгэн гэхээс өөр гоц гойд тодорхойлохооргүй нэгэн аж. Абдултай хамтарч ажилладаг шонхорын наймаачид “хэний мөнгөөр энэ газрыг авчив” гэлцэж байна. Үүний цаана Катарын Батлан хамгаалах яам байгаа ч гэж хэлэх нэгэн байна. Эдгээр мэдээллүүд үнэнд хэр ойрыг тун удахгүй харуулах биз. Газрыг худалдан авсан Абдул Карим “Хотын төвийн маш үнэтэй газрыг худалдан авсандаа баяртай байна. Чингисийн талбайн хажууд гэрэлт цамхаг босгоно. Харин юу гэж нэрлэхээ хараахан шийдээгүй байна” гэжээ.
Эх сурвалж: www.top.mn