03.30

АТМ-ийн шимтгэлийг бууруулав


"Монголбанкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл"-ийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар энэ сарын 25-нд шинэчлэн баталжээ. Ингэснээр Төвбанк, арилжааны банкууд болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй үйлчилгээний шимтгэлийг тодорхой хувиар бууруулж байгаа аж.

Тухайлбал, АТМ-ээс бэлэн мөнгөний гүйлгээ хийхэд авдаг 100 төгрөгийн шимтгэлийг 40 төгрөг, АТМ-ээр дансны үлдэгдэл шалгахад шимтгэдэг 50 төгрөгийг 10 төгрөг болгон буруулжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/60468.shtml#sthash.Lm17ZQCp.dpuf