12.02

Чингисийн талбай 15-нд гангарна

Улсын маань нийслэл Улаанбаатар хотын төв талбайн сүлд модны гэрэл, чимэглэлийг асаах ёслол 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болох гэнэ. 
12 дугаар сарын 31-ний өдөр Чингисийн талбайд уламжлал болон зохиогддог Шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар байгуулсан аж.  
Шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, шинэ жилийн баярын үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэлд үүрэг болгожээ.