12.02

“Хас”-ын Ч.Ганхуяг хувьцаа бэлэглэнэ

Энэ долоо хоногийн дуулиант явдлын нэг нь “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлал, нээлттэй дуудлага худалдаа байх нь тодорхой. “Хас”-ын Ч.Ганхуяг олон нийтийг уриалан дуудаж, дэнчингийн мөнгө цуглуулахыг хичээсэн ч хугацаа давчуу байснаас дуудлага худалдаанд оролцож чадсангүй. Гэвч түүний санал санаачилгыг дэмжиж, хөрөнгө оруулалт хийсэн хүн бүрт “Ард” санхүүгийн нэгдлийнхээ хувьцаанаас 20 ширхэгийг бэлэглэхээр болсон байна. Мөн хөрөнгө хуримтлуулсан хүмүүсийн мөнгийг буцаахдаа банк хоорондын шилжүүлгийн шимтгэлийг нь өөрөөсөө гаргаж, барагдуулж эхэлжээ. Хэдийгээр энэ удаагийн хувьчлалд оролцох бэнчин дутсан ч энэ үйл ажлыг нээлттэй, олон нийтийн оролцоотойгоор зөв явуулж болохыг харуулж чадсандаа эрхэм банкир сэтгэл нэн таатай байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Мөнх

www.unen.mn