Нийслэлийн 22-ны товчоогоор зээр сүрэглэн орж ирсэн. Ийнхүү зээр хот бараадсан нь цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор нөмөр газар бараадаж байгаатай холбоотой гэж үзэх байгаа.
Тэгвэл БОНХЯ-аас нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчид болон улсын байцаагчдыг хяналтаа сайжруулж, шуурхай арга хэмжээ авахыг даалгасан байна.
Гэтэл Хүй долоо худагт зээрийг хууль бусаар агнахыг завдсан тохиолдол гарсан байна. Үүгээр ч зогсохгүй таваас зургаан зээр золбин нохойд бариулжээ. Иймээс зээрийг хамгаалах арга хэмжээг авч, Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32 дугаар хорооны иргэдэд зээр бэлчээрлэж буй газарт малаа ойртуулахгүй байхыг анхааруулжээ.
www.mnews.mn