03.30

“Киви” Агийг огцом өөрчилсөн гэнэ

Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа “Киви” хэмээх охидын хамтлаг байгуулсан өдгөө рок попын ертөнцөд нэр хүндтэй хамтлаг болж чадсан. Хамтлагийн гурав дахь гишүүд нэлээд хэд солигдсоны эцэст Агий буюу П.Алтанцэцэг гэх бүсгүй нэлээд удаж байгаа юм. Тус хамтлагийн бүсгүйчүүдийг Б.Ангирмаа гэр бүл зохиохыг хориглосон гэдэг ч Агийгийн эрчүүдтэй холбогдсон гэх мэдээлэл байс гээд л хэвлэлээр шуугиан тарих нь бий. Тэгвэл Агий “Киви”-д орохоосоо өмнө нүүрээ ч буддаггүй даруухан охин байсан гэнэ. Энэ тухай тэрбээр “Манай Намуунаа намайг нүүрээ ч буддаггүй даруухан охин байсан гэж ярьдаг юм. Хамтлагт орсноос хойш уруулаа будаж маke up хийж сурсан. “Киви” намайг огцом өөрчилж чадсан” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгэхээр исгэлэн жимснүүд гэгддэг охид Агийг эрс өөрчилж, “шар хэвлэлийн баатар” болгосон бололтой.

П.ТУУЛ