Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Гоёл 2016” наадмын сонин сайхан одоо ч хуучраагүй байна. Хэн ч танихгүй битүү морь отгон топ боллоо гэцгээж байгаа ч Х.Уянга нь тасралтгүй 16 жил “Гоёл”-ын тайзнаа алхны эцэст энэхүү өргөмжлөлийг хүртжээ. 13 настай бяцхан охин анх аавдаа хөтлүүлэн загварын дамжаанд бүртгүүлэн тэр жилдээ буюу “Гоёл 2000” уралдаанд оролцож байж. “Гоёл 2012” наадмаар шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр тодорч байсан Х.Уянга Топ модель хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэнээсээ хойш ганцхан хоногийн дотор л Ц.Мянганбаярын амрагаар тодорчээ. Өмнөх жилүүдэд Топ болсон бүх л загвар өмсөгчид ийм л хардлагад өртөж байсан ч болохоор ч тэр үү Х.Уянгыг энэ яриа тойрсонгүй. Энэ тухай нь асуусан сэтгүүлчид “Жаахан эвгүй л хоч авлаа. Намайг мэдэх нэг нь мэднэ. Мэдэхгүй нэг нь өөрийнхөөрөө ойлгоно биз ээ” гэж хариулжээ. Энэ дашрамд дуулгахад Х.Уянга найман настай охинтой, охиныхоо ааваас тусдаа амьдардаг жирийн нэгэн өрх толгойлсон эмэгтэй.
www.top.mn